Pages

Friday, August 6, 2010

Мэдээлэл

Сайн байцгаана уу? Пухан Монгол Чуулганы блок уншигчидаа.
2010 он гарсаар бидний чуулганы хувьд олон шинэ өөрчлөлтүүд гарлаа. Бурханы дуудлага хүслийн дагуу итгэмжтэйгээр үйлчилж байсан 3 удирдагчаа бид энэ жил Бурханы ивээлээр үдэн гаргаж өгсөн. Бурхан Алтанцэцэг, Амаржаргал, Бат-Ерөөл нарын маань амьдралд шинэ газарт сайн үр жимсийг ургуулна бизээ гэсэн итгэл дүүрэн байна.
Магтаалын үйлчлэлд Нандиа, Борогчингоо, Энхтуул, Ундрал гээд итгэл дотор өсч яваа итгэмжит охидуудыг Бурхан бидэнд илгээсэнд маш их талархаж байна.Одоо чуулганд маань эрэгтэй дуучид ч гэсэн шаардлагатай байгаа бөгөөд хэрвээ танд чадна гэсэн итгэл байвал бидэнтэй холбоо тогтоогоорой гэж хүсч байна.

Түүнчлэн 2010 оны 9 сард 21-22 оны өдрүүдэд Пухан Монгол Чуулган өөрсдийн байранд анх удаагаа өмнө зүгийн газар нутагт байрлах Монгол сүмүүдийн итгэгчдийг хамруулсан "Чусокийг Бурхантай хамт" гэсэн Монголчуудын Чуулга уулзалт зохион явуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа ороод байна. Та бидний энэхүү хүсэл бэлтгэл ажлын төлөө Бурханаас зуучлан залбирч өгөөрэй.

Танд бидэнд хэлэх санал, хүсэлт, урамшуулах үгс мөн асуулт байвал 010-7569-7989 гэсэн утсаар холбоо бариарай. Бид таныг баяртайгаар сонсох болно.

Бурхан таны амьдралыг Өөрийнхөө ерөөлөөр өдгөөгөөс өнө мөнхөд дүүргэх болтугай.

Wednesday, May 26, 2010

Чуулганы эргэн тойронд





Пухан Монгол чуулганы маань ахлагчдын нэг болох Амраа Батка 2 маань анхны хүүхдээ хүлээж байгаа талаар бид урьд нь бичиж байсан. Харин тэрхүү бяцхан бэлэг болсон гүнж маань хэдийнээ төрөөд 3 сар гаран хугацааг ардаа хийгээд байна. Чуулганы маань хамгийн залуу итгэгч ээж аавтайгаа чуулгандаа бүтэн сайн болгонд тогтмол хамрагддаг. Эзэн Ингүүлэн охины ирээдүй, хувь тавиланг Өөрөө залан хөтлөх болно гэсэн итгэл бидэнд байгаа бөгөөд та ч бас санахдаа Ингүүлэн охиныг маань ерөөн залбирч өгөөрэй.

Чуулганы Эзэний өдөр

Пухан Монгол Чуулганы итгэгчдийн амьдралд Эзэн амласныхаа дагуух гайхамшиг төлөвлөгөөгөө өгсөөр байна. Эзэн чуулганы удирдагчдад "Хайр дотор үнэнийг ярь" гэсэн Өөрийн үгээ тодорхой өгсөн бөгөөд Эзэний хайр дотор үнэнийг ярихад Бурханы үгэн дунд буй ах дүүс зоригжиж Эзэний доторх харилцаа цэвэршин гэм нүглээсээ ахан дүүс эргэдэг. Тиймээс үүнийг уншигч та ч бас Эзэний үгэн дотор үлэмж их зоригтойгоор хайр дотор үнэнийг яриарай. Бурхан бидэнд маш их хайртай бөгөөд Тэр Өөрөө үргэлж хайр дотор үнэнийг ярьж биднийг зааж зэмлэж сануулан сэнхрүүлдэг.

Monday, May 3, 2010

Ансан чуулганы ахлагч Бэрхээгийн айлчлал


Манай Пухан Монгол Чуулган маан жил жилийн ургацийн баяр болон цагаан сараар Сөүл дэх Үнүри сүмээс зоxион байгуулдаг кэмпд оролцсоор нилээн олон жилийг ардаа үджээ. Тэрхүү цугларалтаар дамжуулан Солонгос даx итгэл нэгт ахан дүүс бид бие биенээ улам илүү танин мэдэж Эзэний дотор нөхөрлөсөөр ирсэн бөгөөд тэдний нэг н Үнүри - Ансан Монгол чуулганий ахлагч Бэрхээ билээ. Тэрээр өнгөрсөн долоо xоногийн хагас сайны уулзалталт болон Эзэний өдрөөр тааруулан манай чуулганд ирж, гэрчлэлээ xуваалцан бидэнд урам зоригийг өгч мөн хамтдаа тоглоом тоглон цагийг зугаатай өнгөрөөлөө. Бид ч бас Ансан чуулганий төлөө залбирсаар байх бөгөөд залбиралдаа Бурхантай хамтдаа алхацгаая !

Таныг ч бас хагас сайныхаа уулзалтанд идэвxитэй оролцоxийг уриалж байна!!! Хэрвээ танд асуудал байгаа бол, хэрвээ та Бурхан гэж хэн юм бэ гэж гайхширч байгаа бол, эмчид үзүүлэх хэрэгцээ байгаа бол бас Солонгос хэлийг сайн сурмаар байвал --- Пухан Монгол Чуулганыг зорин ирээрэй
Бидний үүд хаалга үргэлж нээлттэй :)



Thursday, February 4, 2010

Та сонсогч уу, хэрэгжүүлэгч үү?

Сайн байцгаана уу? Пухан Монгол Чуулганыг дэмждэг Эзэн Бурханд итгэлээ тавьсан ахан дүүс минь. Бурхан амьдралд тань Өөрийн хувирашгүй их үнэ цэнээрээ гэрэлтэж таны амьдралд Бурханы гэрэл нигүүлсэл дүүрэн байж та өөрчлөгдөн Монгол оронд энэхүү харь нутагт ч гэсэн гэрэл болон гэрэлтэх болтугай гэж ерөөе.
Өнөөдөр Эзэн бидэнд маш чухал зүйлийг сануулж байна. Та толинд яах гэж хардаг вэ? Хэн ч бодсон ойлгомжтой асуудал. Нүүр нүд минь ямархуу харагдаж байна, үс гэзэг минь аятайхан байна уу гээд л бас өмссөн хувцас биед минь хэр сайхан зохиж байна гэх мэтээр тоо томшгүй олон шалтгааны улмаас бид толины өмнө эргэлддэг. Толинд хараад эргэхдээ царай зүсээ янзлалгүй өөрт байгаа өөгөө засахгүй өнгөрдөг хүн гэж үгүй байх.
Харин Бурханы үгийг сонсоод бид энэхүү толинд өөрийгөө хараад өөрийн алдааг хэр олон удаа эрэгцүүлэн бодож засдаг бол? Бид бүтэн сайнд сүм рүүгээ яарч 2-3 цагийг номлол сонсож дуу дуулж нөхөрлөж өнгөрүүлдэг. Бурхан бидэнд хэлсэн үгийг өөр өөрийнхөөрөө шүүж тунгааж бодож эрэгцүүлж хэлэлцээд л болоо юу? Нэгэн алдартан "Бурханы хүүхдүүдэд байдаг нэг аюул бол Эзэний үгийг зааж сургаж хүмүүст номлож хэлэхдээ агуу байдаг боловч бид өөрсдөө ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлж дэлхийд гэрэл болох ёстойгоо мартчихдаг" гэж хэлсэн байх юм.
Анд минь би таныг урамшуулахыг хүсч байна. Хэрвээ та Иаков 1:21-25д өгүүлсэнчлэн Эзэний үгийг мартамхай сонсогч шиг биш харин хэрэгжүүлэгч болон амьдрах аваас та ерөөгдөх болно. Эзэний үг бол 2 талдаа иртэй сэлэм мэт үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн орох чадалтай байдаг. Бурханы үгийг тунгаан бодож миний амьдралын болохгүй байгаа хэсгийг зааж байгаа үг бүрийг санаж Бурханаас нуугдах нууц үгүйг санан ЭЗЭНИЙ ҮГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД болцгооё. Бид бол завхрал ялзрал худал хуурмаг дундах Бурханы гэрэл. Эзэний үг Эзэнд итгэгчидийн амьдралаар гэрчлэгдэж Бурхан алдаршдаг. Эзэн хэрвээ танд ямар нэгэн гэм нүглээ орхих хэрэгтэйг, алдаа гаргасан найзыгаа уучлах хэрэгтэйг, очоогүй удсан чуулгандаа очих хэрэгтэйг, Өөр лүүгээ хандан залбирах хэрэгтэйг сануулсан бол та яг одоо цаг гарган үйлдээрэй. Бурхан тантай үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэж амласан. Бидний Бурхан бол хэлсэн үгэндээ хүрдэг Нэгэн.Бидний амлагч бол итгэмжит билээ.
Бурхан таны дотроос гэрэлтэн дотор хүнийг тань хүчтэй болгон өөрчлөх болтугай.

Wednesday, February 3, 2010

Өнөөдрийн Эзэний үг

Лүк 7:37-49
Эзэн Есүс энэ дэлхийд ирэхдээ энэ дэлхийн зөвтгөлийн тухай ойлголтууд хэвшсэн ёс заншил болгоныг Бурханы таалалаар хэмэн ярьж сурсан хүмүүсийн олон ташаа ойлголтыг засаж Бурханы хаанчлалын хайр, баяр хөөр, амар тайван, Бурханы хүсэл тааллын тухай зааж байсан. Есүсийн хөлийг нулимсаараа угааж, үсээрээ арчаад, үнэт тосыг толгойд нь бус хөлд нь цутгаж байсан тэр эмэгтэйн тухай хэрхэн бодож байсан Фарисай хүний бодлыг нь мэдсэн Эзэн сургаалт зүйрлэлээр хариу хэлдэг. Есүсийн гайхамшигт зөөлөн тэвчээртэй хайр нь тухайн Фарисай хүнийг зэмлэхдээ бус харин түүний амьдралд өөрчлөлтийг авчирахын төлөө хандаж ярьсан үг байсан.
Бурхан та бидний амьдралд өдөр бүр яг ийнхүү ярьдаг. Түүний асар их тэвчээр, хайр энэрэл, ухаарал бүхэн нь бидний амьд явах хоногийн тоог маань нэмж, таны аврал авах өдрийг уртасгаж байдаг гэдгийг санахдаа анд минь та Бурханд чин сэтгэлээсээ талархаж Түүнтэй улам адилхан болохын төлөө залбираарай.
БУРХАН АМЬДРАЛЫГ МААНЬ ӨӨРЧИЛЖ ЭХЛЭХДЭЭ ИХЭВЧЛЭН ТАНЫГ ӨӨРЧЛӨХӨӨС ЭХЭЛДЭГ.

Tuesday, February 2, 2010

Семинар

Чуулганыхаа гишүүдэд хүргэх нэгэн мэдээлэл гэх үү зарлал байна. Жил болгон Пухан Монгол Чуулган Сөүлийн Өннүри чуулганаас зохион явуулдаг семинарт тогтмол оролцдог уламжлалтай болоод байгаа билээ. Энэ удаагийн семинар маань мөн л зохион явагдах гэж байгаа бөгөөд 2010 оны 2 . 13-15 ны өдрүүдэд болох юм. Сонирхож байгаа оролцох хүсэлтэй хүмүүс байвал 010-7569-7989 утсаар холбогдож асууж лавлаарай.